nandin_erdene n nandin_erdene n
ДЭЛХИЙ
Дэлхий минь
Дэлхий минь байгаль ээж минь
Яагаад ДЭЛХИЙ МИНЬ байгаль ээж минь гэж бичсэн юм бэ гэж хэн нэгэн надаас асуух байх . Учир юу гэвэл ? Бид бүгд дэлхийн хүн билээ. Өнөөдөр, маргааш , ирээдүйд бид бүхэнд бидний мэдэх болон мэдэхгүй зүйл чухам юу? Тохиолдохыг мэдэхгүйгээс мэдэх рүү шилжлэх байх гэж бодсоор л . Жишээ нь : Сүүлийн хоёр жилд дэлхийн хэмжээнд бидний мэдэхгүй шинэ вирус тархаж өнөөдөр бид бүхэн бүрэн ойлголттой болж ковид19 гэх вирустай дасан зохицож мөр зэрэгцэж амьдрах , ажиллах болж байна . Чухамхүү энэхүү вирус маргааш, нөгөөдөр нэг жил хэзээ устаж үгүй болохыг мэдэхгүй ээ. Үүнтэй зэрэгцэн бид бүхэн идэх уух , хувцаслах , сурч боловсрох , эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд олон асуудлууд ар араасаа хөвөрсөөр л , бид амьдарсаар л …
Цаашлаад бид бүхэнд анхдагч хэрэгцээ болох хоол хүнснээ зөв сонгож хэрэглэх асуудал тулгарч гарч ирж байгаа юм . Яг одоо бид бүхэн юу идэж бас юугаар хооллож байна вэ ? Хоол хүнсний бүтэгдээхүүний хадгалалт , орц найрлага, биднийг эрүүл хүн байхад нийцэж байгаа болов уу? Жишээ нь : Дэлхий дээр өнөөдөр гени өөрчлөлтэй бүтээгдэхүүний тариалангийн талбай сүүлийн 10 жилийн дотор 60дахин нэмэгдэж 110сая га -д хүрээд байна . гэх судалгаа гарчээ. Үүнээс үзэхэд бидний бие махбодийн хэрэгцээнд тохирсон аюулгүй , эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэх эрх зөрчигдсөөр л … Бид бүхэн хоол тэжээлээ сонгож авах, худалдаж авахдаа ч зарим тохиолдолд эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн гэдгийг мэдсээр байж дахин дахин хулдаж авсаар л байдаг нь маш буруу юм . Хэдийгээр сүүлийн жилүүдэд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тоо хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч бидэнд худалдан авахдаа сонгох эрх нь бидний гарт байгаа!!!!
Үүнээс дурьдвал лаазласан бүтээгдэхүүн , тахиа , гахайны мах , бэлэн бүтээгдэхүүн , гоймон гэх мэт бүтээгдэхүүниүүд их хэмжээгээр нийлүүлэгдсээр л байна . Бас нэг асуудал бол ундны усны асуудал . Сүүлд хийгдсэн судалгаанаас үзэхэд орон сууцанд амьдарч байгаа айл өрхийн усны хэрэглээ гэр холроололд амьдарч байгаа айлтай харьцуулахад 5-аас 8 дахин их байсан асуудал юм . Иймээс бид бүхэн усыг ариг гамтай хэрэглэх нь чухал юм . Яагаад гэвэл байгалийн баялаг шавхагддаг . Бидний идэж байгаа хүнс ч мөн ялгаагүй хомсдох магдлал 2030-2050 он гэхэд багасана гэдэг тооцоог эрдэмтэд гаргажээ . Бидний хүрээлэн буй орчинд маш олон тулгамдсан асуудал байсаар л ….
Гэхдээ ирээдүйн дэлхийн хүн болох бяцхан шавь нартаа хичээл заадаг багш миний хувьд хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо генийн өөрчлөлтгүйг , хадгалах хугацаа хэтрээгүйг сонгож худалдаж авах тал дээр өөрийнхөө зүгээс зааж сургаж , дадал хэвшил олгох тал дээр анхаарч ажиллах болно . Маргаашийн дэлхийн хүн болох бяцхан шавь нар маань эх дэлхийгээ хайрлан хамгаалж , усаа ариг гамтай хэрэглэж , генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэн бусдад үлгэрлэн , эерэгээр нөлөөлж чадах иргэнийг би төлөвшүүлнэ .
БАГШ би Дэлхий иргэнийг бүтээхдээ эрүүл чийрэг , энэрэнгүй сэтгэлтэй эгэлгүй хүнийг бэлтгэхэд өөрийгөө 100 % дайчилна аа. Дэлхий ертөнц таньдаа барих иргэн миний бэлэг болой .