GCED by Themes2Instructor-led

Intro to GCED for Mongolian Educators (Хөтөлбөрийн танилцуулга)

Application 09-19-2021 ~ 10-15-2021
Learning 09-19-2021 ~ 10-15-2021(4 weeks)
Course ID 2021_80_CL002_14_0_
  • Fixed Deadlines

  • Application & Selection Process

  • 1:1 Interaction with the Instructor

  • Downloadable Certificate
    Earn a certificate upon the completion

  • 100% Free

About the Course

Дэлхийн иргэний боловсролын анхан шатны сургалт нь Монгол Улсын ЕБС-д багшилдаг 35 хүртэлх насны залуу багш нарт зориулсан цахим болон биечилсэн уулзалт хосолсон сургалт юм. Сургалтын хүрээнд Дэлхийн иргэний боловсролын тухай ойлголт, онол практикийн хөгжил, заах арга зүйн тухай видео болон унших материалуудыг олгохоос гадна жишиг хичээлүүдийн талаарх мэдээллийг оруулсан болно.

 

Хамрах хүрээ: 35 хүртэлх насны ЕБС-ийн багш (ямар ч хичээл заадаг байж болно)

Хугацаа: 2021 оны 9 сарын 19 - 10 сарын 9

Зорилго: Багш нарт Дэлхийн иргэний боловсролын талаарх анхан шатны мэдлэгийг олгосноор ангидаа хэрэгжүүлж эхлэх, цаашид гүнзгийрүүлэн суралцах эхлэлийг тавина. 

Course Reviews

  • nandin_erdene n nandin_erdene n
    ДЭЛХИЙ
    Дэлхий минь
    Дэлхий минь байгаль ээж минь
    Яагаад ДЭЛХИЙ МИНЬ байгаль ээж минь гэж бичсэн юм бэ гэж хэн нэгэн надаас асуух байх . Учир юу гэвэл ? Бид бүгд дэлхийн хүн билээ. Өнөөдөр, маргааш , ирээдүйд бид бүхэнд бидний мэдэх болон мэдэхгүй зүйл чухам юу? Тохиолдохыг мэдэхгүйгээс мэдэх рүү шилжлэх байх гэж бодсоор л . Жишээ нь : Сүүлийн хоёр жилд дэлхийн хэмжээнд бидний мэдэхгүй шинэ вирус тархаж өнөөдөр бид бүхэн бүрэн ойлголттой болж ковид19 гэх вирустай дасан зохицож мөр зэрэгцэж амьдрах , ажиллах болж байна . Чухамхүү энэхүү вирус маргааш, нөгөөдөр нэг жил хэзээ устаж үгүй болохыг мэдэхгүй ээ. Үүнтэй зэрэгцэн бид бүхэн идэх уух , хувцаслах , сурч боловсрох , эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд олон асуудлууд ар араасаа хөвөрсөөр л , бид амьдарсаар л …
    Цаашлаад бид бүхэнд анхдагч хэрэгцээ болох хоол хүнснээ зөв сонгож хэрэглэх асуудал тулгарч гарч ирж байгаа юм . Яг одоо бид бүхэн юу идэж бас юугаар хооллож байна вэ ? Хоол хүнсний бүтэгдээхүүний хадгалалт , орц найрлага, биднийг эрүүл хүн байхад нийцэж байгаа болов уу? Жишээ нь : Дэлхий дээр өнөөдөр гени өөрчлөлтэй бүтээгдэхүүний тариалангийн талбай сүүлийн 10 жилийн дотор 60дахин нэмэгдэж 110сая га -д хүрээд байна . гэх судалгаа гарчээ. Үүнээс үзэхэд бидний бие махбодийн хэрэгцээнд тохирсон аюулгүй , эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэх эрх зөрчигдсөөр л … Бид бүхэн хоол тэжээлээ сонгож авах, худалдаж авахдаа ч зарим тохиолдолд эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн гэдгийг мэдсээр байж дахин дахин хулдаж авсаар л байдаг нь маш буруу юм . Хэдийгээр сүүлийн жилүүдэд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тоо хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч бидэнд худалдан авахдаа сонгох эрх нь бидний гарт байгаа!!!!
    Үүнээс дурьдвал лаазласан бүтээгдэхүүн , тахиа , гахайны мах , бэлэн бүтээгдэхүүн , гоймон гэх мэт бүтээгдэхүүниүүд их хэмжээгээр нийлүүлэгдсээр л байна . Бас нэг асуудал бол ундны усны асуудал . Сүүлд хийгдсэн судалгаанаас үзэхэд орон сууцанд амьдарч байгаа айл өрхийн усны хэрэглээ гэр холроололд амьдарч байгаа айлтай харьцуулахад 5-аас 8 дахин их байсан асуудал юм . Иймээс бид бүхэн усыг ариг гамтай хэрэглэх нь чухал юм . Яагаад гэвэл байгалийн баялаг шавхагддаг . Бидний идэж байгаа хүнс ч мөн ялгаагүй хомсдох магдлал 2030-2050 он гэхэд багасана гэдэг тооцоог эрдэмтэд гаргажээ . Бидний хүрээлэн буй орчинд маш олон тулгамдсан асуудал байсаар л ….
    Гэхдээ ирээдүйн дэлхийн хүн болох бяцхан шавь нартаа хичээл заадаг багш миний хувьд хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо генийн өөрчлөлтгүйг , хадгалах хугацаа хэтрээгүйг сонгож худалдаж авах тал дээр өөрийнхөө зүгээс зааж сургаж , дадал хэвшил олгох тал дээр анхаарч ажиллах болно . Маргаашийн дэлхийн хүн болох бяцхан шавь нар маань эх дэлхийгээ хайрлан хамгаалж , усаа ариг гамтай хэрэглэж , генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэн бусдад үлгэрлэн , эерэгээр нөлөөлж чадах иргэнийг би төлөвшүүлнэ .
    БАГШ би Дэлхий иргэнийг бүтээхдээ эрүүл чийрэг , энэрэнгүй сэтгэлтэй эгэлгүй хүнийг бэлтгэхэд өөрийгөө 100 % дайчилна аа. Дэлхий ертөнц таньдаа барих иргэн миний бэлэг болой .